Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Өнөөдөр 14:00 цагаас нийслэлийн Хангарьд ордны хуралдааны “А” танхимд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно.
Мэдээллийн алба

Өнөөдөр 14:00 цагаас нийслэлийн Хангарьд ордны хуралдааны “А” танхимд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний талаар, “Цахим архив” төслийн ажлыг эхлүүлэх тухай, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” батлах тухай, авто зам, зогсоолын төлбөртэй үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах тухай болон нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын талаар мэдээлэл хийж, хэлэлцэх ажээ.


















