Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинийн өдрүүд дэх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 19 буюу шинийн нэгэнд баруун зүгийн нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн өдрүүд дэх цаг агаарын урьдчилсан төлөв
Сар шинийн өдрүүд дэх цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

Хоёрдугаар сарын 19 буюу шинийн нэгэнд баруун зүгийн нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Хоёрдугаар сарын 18-нд буюу битүүний өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Аймаг хотуудаар.../2015.02.18-2015.02.21/

Эх сурвалж: tsag-agaar.mn

Хуваалцах