Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинийн өдрүүдэд 5200 тонн шахмал түлшийг борлуулалтад гаргана

"Тавантолгой түлш" компани Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 5200 тонн шахмал түлшийг борлуулалтын цэгүүдээр дамжуулан худалдан борлуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн өдрүүдэд 5200 тонн шахмал түлшийг борлуулалтад гаргана
Сар шинийн өдрүүдэд 5200 тонн шахмал түлшийг борлуулалтад гаргана. Зураг: МҮОНРТ

"Тавантолгой түлш" компани Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 5200 тонн шахмал түлшийг борлуулалтын цэгүүдээр дамжуулан худалдан борлуулна.Сонгинохайрхан дүүрэгт 78 цэгээр 2545, Баянзүрх дүүрэгт 67 цэгээр 900 тонн, Чингэлтэй дүүрэгт 17 цэгээр 460 тонн, Хан-Уул дүүрэгт 30 цэгээр 450 тонн, Баянгол дүүрэгт 27 цэгээр 345 тонн, Сүхбаатар дүүрэгт 23 цэгээр 360 тонн, Налайх дүүрэгт 10 цэгээр 130 тонн түлш худалдан борлуулах юм.

Шинийн дөрвөнөөс борлуулалтын бүх цэг хэвийн ажиллана.Эх сурвалж: "Тавантолгой түлш" ХХК

Хуваалцах