Сар шинийн өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлага ирээгүй гэв
Сар шинийн баярын амралтын өдрүүдэд Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллажээ.
Мэдээллийн алба

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллажээ. Улсын хэмжээнд уламжлалт баярын энэ өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван байсан аж.
Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд хоёр иргэн сураггүй алга болсон гэсэн дуудлага ирснээр орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон байна. Түүнчлэн иргэдээс цасанд авто машинтайгаа саатсан дуудлагууд зонхилон иржээ. Онцгой байдлын албаны албан хаагчид хөдөө замд цасанд сууж саатсан 14 авто машиныг цаснаас татан гаргаж, нийт 71 зорчигчийн аюулгүй байдлыг ханган ажиллав.
Шинийн гуравны өдөр зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан хэдий ч улсын хэмжээнд одоогоор хаагдсан зам даваа байхгүй байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


















