Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сар шинийн өдрүүдэд төрийн өндөрлөгүүдийн оролцох арга хэмжээний хуваарь

XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар дараах арга хэмжээнүүдэд оролцоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн өдрүүдэд төрийн өндөрлөгүүдийн оролцох арга хэмжээний хуваарь
Сар шинийн өдрүүдэд төрийн өндөрлөгүүдийн оролцох арга хэмжээний хуваарь. Зураг: МҮОНРТ

XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар дараах арга хэмжээнүүдэд оролцоно.

Нэгдүгээр сарын 30-ны пүрэв гариг буюу сар, шинийн битүүний өдөр 11.40 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Төрийн одон, медаль гардуулах ёслол болно. Мөн 12.40 цагт Улсын цолны болзол хангасан уяачдад цол олгох юм. Үдээс хойш 14.00 цагаас уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болох бөгөөд үүнийг Монгол Улсын Төрийн тэргүүн болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд үзэж сонирхох юм.

Нэгдүгээр сарын 31-ний баасан гариг буюу шинийн нэгний өглөө 08.15 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Төрийн туганд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн А танхимд төрийн өндөрлөгүүд өндөр настнуудтай золгоно.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар мөн өдрийн өглөө 09.20 цагаас Гандантэгчинлэн хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатгаж мандал өргүүлэх ёслолд оролцоно.

Хуваалцах