Сар судлалын сансрын станц байгуулна
Хамтарсан судалгааны баг нь станц байгуулах эрдэм шинжилгээний ажлууд болон станц байгуулах төлөвлөгөө, станцын загвар хийц, удирдлага болон төслийн хэрэгжилт гээд олон асуудлаар нааштай үр дүнд хүрсэн
Мэдээллийн алба

Хятад, Европ, Оросын сансар судлалын хүрээлэнгийн удирдлагууд хамтарсан судалгааны баг байгуулан сар судлалын эрдэм шинжилгээний сансрын станц байгуулахаар тохиролцсон талаар урд хөршийн CCTV мэдээллээ.
Хамтарсан судалгааны баг нь станц байгуулах эрдэм шинжилгээний ажлууд болон станц байгуулах төлөвлөгөө, станцын загвар хийц, удирдлага болон төслийн хэрэгжилт гээд олон асуудлаар нааштай үр дүнд хүрсэн гэж Хятадын үндэсний сансар судлалын удирдах газрын дэд дарга Ү Янхуа сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Сар судлалын сансрын станцын ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд олон улсын мэргэжилтнүүдийн багаар удирдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


















