Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар тутмын тайлан мэдээний ирц хангалтгүй байна

Зээл, итгэлцэл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валют арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн байгууллагууд тайлан мэдээгээ сар бүр мастерфайлаар Хороонд ирүүлэх үүрэгтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар тутмын тайлан мэдээний ирц хангалтгүй байна
Сар тутмын тайлан мэдээний ирц хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

Зээл, итгэлцэл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валют арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн байгууллагууд тайлан мэдээгээ сар бүр мастерфайлаар Хороонд ирүүлэх үүрэгтэй.

Өнгөрөгч аравдугаар сарын зээл олголт, эргэн төлөлт, хүүгийн судалгааны тайлан мэдээгээ 454 Банк бус санхүүгийн байгууллага ирүүлэхээс өнөөдрийн байдлаар 40, гадаад валют арилжааны мэдээгээ ирүүлбэл зохих 142 Банк бус санхүүгийн байгууллага ирүүлэх ёстойгоос 47 нь, итгэлцлийн үйлчилгээний төвлөрлийн тайлан мэдээгээ 28 Банк бус санхүүгийн байгууллага ирүүлэхээс 6, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тайлан мэдээгээ 12 Банк бус санхүүгийн байгууллага ирүүлэхээс ердөө нэг нь ирүүлээд байна.

Банк бус санхүүгийн байгууллагуудын Хороонд ирүүлсэн тайлан мэдээ одоогийн байдлаар 14.8 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах