Сара Сиосром: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдах эрх байхгүй
Эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд Шведийн тамирчин Сара Сиостром тэргүүлж алтан медалийн эзэн болсон билээ. Тэрбээр шагналаа гардсаныхаа дараа сэтгүүлчдэд дараах ярилцлагыг өгсөн юм.
Мэдээллийн алба

-Шагналын тавцан дээр зогсож байхад тань юу бодогдож байв?
-Тэр гайхамшигтай цаг мөчийг юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Ямартай ч төвлөрч, тайван байхыг л хичээж байсан.
-Өөрийн амжилтыг юу гэж дүгнэж байна?
-Миний хувьд хамгийн шилдэг уралдаан боллоо. Би энэ амжилтыг гаргахын тулд маш шаргуу бэлтгэл хийсэн. Хэдийгээр энэ олимп миний хувьд гурав дахь нь болж байгаа ч амжилт гаргах маш том зорилго тавьж, өөрийгөө хариуцлагатай байхыг сануулж байлаа. Хамгийн гол нь надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг алдах эрх байгаагүй. Тиймээс ч хичээсэн, зүтгэсэн, итгэлийг нь алдсангүй. Маш их баяртай байна.
-Танд баярлалаа.