Саран дээр галт уул дэлбэрч байсан байх магадлалтай
Сарны гадаргууны дээжид газрын ховор элемент элбэг агуулагдаж буй нь Чан-Э-5 төхөөрөмж газардсан бүсэд галт уулын дэлбэрэлт олонтаа болж байсныг нотолж байгаа аж.
Мэдээллийн алба

Хятадын Чан-Э-5 сансрын төхөөрөмжийн сарнаас авчирсан дээжийн судалгаагаар саран дээр олон удаа галт уул дэлбэрч байсан байх магадлалтайг илрүүлсэн талаар CCTV мэдээллээ.
Сарны гадаргууны дээжид газрын ховор элемент элбэг агуулагдаж буй нь Чан-Э-5 төхөөрөмж газардсан бүсэд галт уулын дэлбэрэлт олонтаа болж байсныг нотолж байгаа аж. Мөн дээжин дэх бодисын бүтцийг судалснаар саран дээрх галт уулын магма бүрэлдэх энергийн эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг мэдэхээс гадна галт уулын дахин идэвхжих цаг хугацаа, орон зайн тархалтыг судлан дүгнэх боломжтой болох юм.
Сонирхуулахад, Чан-Э-5 2020 оны 12 дугаар сарын 17-нд сарнаас дээж авч эх дэлхийдээ амжилттай буцаж ирсэн байна.





















