Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сарлагийн наадам амжилттай боллоо

Өвархангай аймгийн Өндөр Хясааны аманд өндөр уулын бүсийн нүүдэлчин ард түмний амьжиргааны гол эх үүсвэр болсон сарлагийн амьдралын онцлог ашиг шим, үр өгөөжийг олон нийтэд таниулан харуулсан сарлагийн наадмыг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сарлагийн наадам амжилттай боллоо
Сарлагийн наадам амжилттай боллоо. Зураг: МҮОНРТ

Өвархангай аймгийн Өндөр Хясааны аманд өндөр уулын бүсийн нүүдэлчин ард түмний амьжиргааны гол эх үүсвэр болсон сарлагийн амьдралын онцлог ашиг шим, үр өгөөжийг олон нийтэд таниулан харуулсан сарлагийн наадмыг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулжээ.

Уг наадам нь жуулчдыг анхаарал, сонирхлыг ихээхэн татдаг сайтар зохион байгуулагддаг манай улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Энэхүү баярт нутгийн иргэд идэвхтэй оролцож нүүдлийн соёлыг хүрэлцэн ирсэн 300 гаруй жуулчдад таниулахын сацуу урлагийн тоглолт, сарлагийн уралдаан, сарлагийн поло зэрэг олон сонирхолтой арга хэмжээг өргөн дэлгэр зохион явуулжээ. Тэр дундаа сарлагийн поло олон жуулчид, үзэгчдийн сонирхолыг татаж чадсан төдийгүй маш өрсөлдөөнтэй тэмцээн болсноороо ихээхэн онцлог байсан гэж зохион байгуулагчид хэлж байна.

Хуваалцах