Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сармис амьсгалын замын халдварт өвчинд тустай

Бид зөвхөн сармисыг хоолондоо амт оруулахдаа, ханиад хүрсэн үедээ л хэрэглэдэг. Гэвч хоол идэх бүртээ сармисыг хачир болгон хэрэглэж байх нь гэдэсний үрэвсэлт өвчин, амьсгалын замын халдварт өвчин, хоол боловсруулах өвчний халдвараас урьдчилан сэргийлдэг гэдгийг тэр болгон мэддэггүй. Сонирхуулахад э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сармис амьсгалын замын халдварт өвчинд тустай
Сармис амьсгалын замын халдварт өвчинд тустай. Зураг: МҮОНРТ

Бид зөвхөн сармисыг хоолондоо амт оруулахдаа, ханиад хүрсэн үедээ л хэрэглэдэг. Гэвч хоол идэх бүртээ сармисыг хачир болгон хэрэглэж байх нь гэдэсний үрэвсэлт өвчин, амьсгалын замын халдварт өвчин, хоол боловсруулах өвчний халдвараас урьдчилан сэргийлдэг гэдгийг тэр болгон мэддэггүй. Сонирхуулахад энэхүү ургамлыг зөвхөн эмчилгээнд бус гоо сайхан хийгээд хөгшрөлтийг удаашруулахад эртнээс хэрэглэсээр ирсэн билээ.

Сармис дараах өвчнүүдийг анагаахдаа онцгой үр дүнтэй гэж эрдэмтэд үздэг байна. Энгийн өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлж болох доорх нөхцлүүдийг та ч туршаад үзээрэй.

· Долоон хумс сармисыг хоолны шингэц муудаж гэдэс дүүрсэн үед идвэл эдгэрнэ.

· Өнчин сармис /нэг толгойт сармис/ хоёр ширхэгийг нимгэн хэрчиж буцалсан усаар бүрж дэвтээгээд нэг шөнө тавьж, дараа өдөр нь чихэр юм уу мөсөн чихэр хийж буцалгаад бүлээнээр нь уувал архагшсан ханиадыг анагааж болно.

· Суулгалтын үед чанаж идүүлнэ.

· Булчирхай үрэвссэн үед сармис, цууг адил хэмжээтэй хийн найруулж өвчилсөн хэсэгт тавьж хэрэглэнэ.

· Ихэнх хүмүүст тохиолддог хомхой буюу герпес уруулын аль нэг хэсэгт үүсэн үед шүүсийг нь түрхэнэ. Шүүс нь гашуун хурц учраас ярны тархалтыг зогсоодог байна.

· Сармисны тосыг үс унан халцарч байгаа хуйхандаа түрхэн уут юм уу малгай өмсөн унтаж, өглөө босоод бүлээн усаар угаах нь үс уналтыг зогсооно. Энэ аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэхэд та заавал үр дүнг нь үзэх болно.

· Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж заншвал халдварт өвчнөөс хамгаалах дархлаа сайжирдаг.

Ямарваа зүйлд сайн зүйл байлаа ч саар зүйл бас л байдаг. Сармисыг сайн гээд нэг дор ихээр хэрэглэж болохгүй. Тунг нь тааруулж хэрэглэх нь таны эрүүл мэндэд бүр их тустайг санах хэрэгтэй.

Түлхүүр үг:сармис
Хуваалцах