Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сарны хэлтэрхий байж болохуйц биетийг дэлхийн мантийн давхаргаас илрүүлжээ

Хятад болон АНУ-ын хамтарсан эрдэмтдийн баг сарны хэлтэрхий байж болохуйц хоёр том биетийг дэлхийн мантийн давхаргаас олж илрүүлсэн гэдгээ зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сарны хэлтэрхий байж болохуйц биетийг дэлхийн мантийн давхаргаас илрүүлжээ
Сарны хэлтэрхий байж болохуйц биетийг дэлхийн мантийн давхаргаас илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хятад болон АНУ-ын хамтарсан эрдэмтдийн баг сарны хэлтэрхий байж болохуйц хоёр том биетийг дэлхийн мантийн давхаргаас олж илрүүлсэн гэдгээ зарлалаа.

Тэдний баримталж байгаа онол ёсоор бол 4.5 сая жилийн өмнө ангарагийн хэмжээтэй нэгэн гараг анх бүрэлдэн тогтож байсан дэлхийтэй мөргөлдөж, түүнээс үсэрсэн хэлтэрхий дэлхийн дагуул буюу сар болж, зарим үлдэгдэл нь дэлхийн мантийн давхаргад үлдсэн байж болно гэж таамаглаж байгаа юм.

Тус хоёр биетийн нэг нь Африк тивийн газрын гүнд, нөгөөх нь Номхон далайн царцдасын гүнд байгааг илрүүлсэн байна.

Эдгээр биет нь дэлхийгээс илүү сарны гадаргуугаас олддог чулуулагтай төстэй бүтэцтэй, төмрөөр баян, эргэн тойрны мантийн давхаргын чулуулгийг бодвол хүнд, хатуу шинж чанартай юм байна.

Энэ судалгаа бүрэн батлагдвал дэлхийн гүнийг илүү сайн танихад тусалж, дэлхий 4.5 тэрбум жилийн турш хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг олж мэдэн, цаашлаад нарны аймгийг илүү танин мэдэхэд түлхэц болно гэж үзэж байгаа аж.

Хуваалцах