Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сарны пуужинг туршихаар бэлтгэж байна

АНУ саран дээр сансрын багаа буулгах "Артемида" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сарны пуужинг туршихаар бэлтгэж байна
Сарны пуужинг туршихаар бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

АНУ саран дээр сансрын багаа буулгах "Артемида" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. 2024 онд төлөвлөгдөөд байгаа энэ хөтөлбөр амжилттай болох юм бол анхны эмэгтэй сансрын нисгэгч саран дээр хөл тавих юм. "Артемида" хөтөлбөрийн багийнхныг саран дээр хүргэх пуужинг удахгүй туршиж үзэхээр ажиллаж байна.

Сансрын "Хөөргөлтийн систем" буюу "SLS" гэх энэхүү аварга пуужингийн туршилтыг АНУ-ын Миссиссипи мужид явууулахаар төлөвлөж байна. "Бионг" компани энэ пуужинг "НАСА" агентлагт зориулан бүтээж байгаа юм. Гучин давхар барилгаас ч өндөр пуужинг туршихаар Нью Орлеанс хотын үйлдвэрээс өөр тийш шилжүүлэх үйл явц эхэлжээ.

"SLS" пуужинг бүтээн байгуулах хөтөлбөр хамгийн анх 2010 онд анх зарлагдсан хэдий ч санхүүгийн зардлаас үүдэн хэсэг хугацаанд хойшлогдсон юм. Энэ пуужинд "Орион" гэх сансрын капсулыг суурилуулж сар руу хөөргөхөөр төлөвлөж байна.

Хуваалцах