Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Саруул Монгол” өдөрлөг болно

Энэ удаад “Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр”-ийг угтан хүүхэд, залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулан сурталчлахаар “Эрүүл амьдарч, Саруул сэтгэе” уриатай олон нийтийн аянг эхлүүлж буйгаа албан ёсоор зарлаж, мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Саруул Монгол” өдөрлөг болно
“Саруул Монгол” өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

“Ардчилсан Хүчний Холбоо” ТББ санаачлан “Саруул Монгол” аяныг орон даяар тодорхой сэдэвтэйгээр зохион байгуулж эхлээд байна.

Энэ удаад “Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр”-ийг угтан хүүхэд, залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулан сурталчлахаар “Эрүүл амьдарч, Саруул сэтгэе” уриатай олон нийтийн аянг эхлүүлж буйгаа албан ёсоор зарлаж, мэдээлэл хийлээ.

Аяны хүрээнд энэ сарын 29-нд Чингисийн талбайд “Саруул Монгол” аяны өдөрлөг, парад зохион байгуулна.

Мөн “Саруул Монгол” аяны сүлд дуу өнөөдрөөс эхлэн үзэгч, сонсогчдын хүртээл болно.

Хуваалцах