Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сарын тэмдэг тань өвдөлттэй ирдэг бол...

Зарим охидын сарын тэмдэг ирэхдээ маш их өвддөг.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сарын тэмдэг тань өвдөлттэй ирдэг бол...
Сарын тэмдэг тань өвдөлттэй ирдэг бол.... Зураг: МҮОНРТ

Зарим охидын сарын тэмдэг ирэхдээ маш их өвддөг. Энэ өвдөлтийг давж гарахын тулд охид, бүсгүйчүүд маань өвчин намдаагч эм хэрэглэж, аль эсвэл хэдэн өдрөөр ч хамаагүй хэвтдэг. Харин өвчин намдаагчийг байнга хэрэглэх нь дасалтай болгож, эцэстээ өвчин намдаагч ч нөлөөлөхгүй болоход хүрдэг байна. Тиймээс сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг охид, бүсгүйчүүдэд зориулсан нэгэн зөвлөмжийг https://www.facebook.com/erika.terguun гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч өөрийн фэйж хуудсандаа нийтэлснийг хүргэе. Тэрбээр сарын тэмдгийн өвдөлтийг сарнайн цай багасгадаг гээд сарнайн цайны ач тусын талаар бичжээ.

Сарнайн цайны ашиг тус

1.Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг хүнд хамгийн сайн зүйл. Өвдөлтийг багасгаж, сэтгэл санааг өөдрөг болгодог. Нэг ширхэг сарнайд 60 ширхэг жүржтэй адилхан хэмжээтэй витамин С байдаг.

2. Биеийн хор болон халууныг гадагшлуулдаг.
3. Хоолой сөөх, нус гоожих, мөгөөрсөн хоолойнд сайн.
4. Ямар нэгэн халдварт өвчнөөс болж цээжиндээ асуудалтай байгаа хүмүүст хэрэгтэй.
5. Цусан суулга, гүйлгэх, нарийн гэдэсний үрэвсэлд сайн.
6. Энэ цай нь цэвэрлэх үйлчилгээтэй ба бүх төрлийн элэгний өвчин болон өтгөн хатах зэрэгт сайн.
7. Мэдрэлийн системийг сайжруулдаг ба нойргүйдэл, сэтгэл гутрал болон ядаргаанд сайн.

Хуваалцах