Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Сауди Арамко” анхны хувьцаа борлуулалтаараа 25.6 тэрбум ам.долларыг босголоо

Саудын Арабын төрийн өмчит газрын тосны компани болох Сауди Арамко анхны хувьцаа борлуулалтаараа 25.6 тэрбум ам.долларыг босгоод байна. Энэ амжилтаараа Сауди Арамко компани Хятадын Алибабагийн тогтоож байсан дээд амжилтыг эвдээд байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сауди Арамко” анхны хувьцаа борлуулалтаараа 25.6 тэрбум ам.долларыг босголоо
“Сауди Арамко” анхны хувьцаа борлуулалтаараа 25.6 тэрбум ам.долларыг босголоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн том газрын тосны компани болох СаудиАрамко анхны хувьцаа борлуулалтаараа өмнө нь ямар ч компани, корпорацийн хүрч байгаагүй дээд амжилтыг тогтоогоод байна. Хятадын тэрбумтан ЖэкМагийн үүсгэн байгуулсан цахим худалдааны Алибаба компани 2014 онд Нью-Йорк хотод хувьцаагаа анх удаагаа худалдаан гаргаж, 25 тэрбум ам.долларыг босгож байсан юм.

Тэгвэл Саудын Арабын Эр рияд хотын хөрөнгийн бирж дээр худалдаанд гарсан СаудиАрамкогийн хувьцааны борлуулалт 25.6 тэрбум ам.долларт хүрээд байна.

Пүрэв гарагт худалдаанд гарсан нэгж хувьцааны үнэ 32 рияль буюу 8.53 ам.долларын үнэтэй байжээ. СаудиАрамко нийт хувьцааныхаа 1.5 хувийг худалдахаар байгаа төдийгүй дотоодын болон одоогоор бүс нутгийн хөрөнгө оруулагчид л хувьцааг худалдан авах боломжтой байгаа юм. Ер нь СаудиАрамко компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлж байгаа нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниар нэрлэгдэхэд хүргэжээ. Дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн гол тоглогч болох СаудиАрамкогийн хувьцааг борлуулахаар болсон нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжБинСалманы улс эх орондоо эдийн засгийн өөрчлөлтийг явуулах төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Тус улс шинэ үйлдвэрлэлүүдийг эхлүүлэх болон мега-төслүүдийг санхүүжүүлэхэд хөрөнгө санхүү ихээхэн шаардлагатай болжээ. СаудиАрамкогийн хувьцаа ийнхүү Эр-Рияд хотын хөрөнгийн бирж дээр байршиж байгаатай цаг үетэй давхцан Австралийн Вена хотод Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчид уулзаж байна. Энэхүү уулзалтын гол зорилго нь олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөх юм. 2014 онд газрын тосны ханш огцом унаснаас хойш одоог хүртэл бүрэн сэргээгүй л байгааг шинжээчид онцолжээ.

Хуваалцах