Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Араб Багдад дахь Консулын газраа сэргээжээ

Иракийн нийслэлд сэргээн байгуулсан Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газрын нээлт пүрэв гарагт болсон байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Араб Багдад дахь Консулын газраа сэргээжээ
Саудын Араб Багдад дахь Консулын газраа сэргээжээ. Зураг: МҮОНРТ

Иракийн нийслэлд сэргээн байгуулсан Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газрын нээлт пүрэв гарагт болсон байна. Саудын Арабын Консулын газар 30 жилийн өмнө хаагдаж байжээ.

Үүнийг сэргээн байгуулснаар Иракийн ард иргэдэд виз олгож, Риад, Багдадын хооронд харилцааны шинэ хуудас нээгдэж байна гэж Саудын Арабын худалдааны сайд Мажиб бин Кесаби мэдэгдсэн байна.

Мөн Иракийн хөгжлийн төслүүдэд нэг тэрбум долларын тусламж үзүүлж, экспортыг хөгжүүлэхийн тулд 500 сая доллар олгохын хажуугаар Багдад хотын захад 100 мянган суудал бүхий Цэнгэлдэх хүрээлэнг тусламжаар барьж өгнө гэж Саудын Арабын худалдааны сайд мэдэгджээ. Үүгээр ч зогсохгүй Ирак улсад дахин гурван шинэ Консулын газар байгуулна гэсэн байна.

Энэ улс 1990 онд Кувейтийг довтолсны дараа Иракаас харилцаагаа тасалсан бол 2015 онд хоёр улсын дипломат харилцаа сэргэжээ. Гэхдээ Иракийн ард иргэд виз авахын тулд Иордан дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй болдог байжээ.

Бүс нутаг дахь Ираны нөлөөг багасгахын тулд Риад Багдадтай ойртож дотносохыг чармайж байгаа бол, Ирак эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах хүсэлтэй байна.

Хуваалцах