Саудын Араб НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болж чадсангүй
Ирэх 3 жилийн хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн байх улс орнуудыг сонгосон байна.
Мэдээллийн алба

Ирэх 3 жилийн хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн байх улс орнуудыг сонгосон байна. Энэ санал хураалтаар БНХАУ, ОХУ, БНКУ гишүүний эрхээ улиран хадгалсан бол Саудын Араб сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын асуудлаар гишүүн болж чадаагүй байна. Нийт 47 улсыг багтаасан энэ зөвлөлд 15 улсыг гишүүнээр сонгожээ.
Хүний эрхийг хамгаалах тус байгууллага БНХАУ болон Саудын Арабыг дэлхий дээр хамгийн их хүний эрх зөрчиж, хүчирхийлдэг улс орон гэж үздэг юм. Мөн Оросын Засгийн газрыг Сириийн асуудлаар маргаантай нэр дэвшигчдийн тоонд оруулдаг. Тиймээс хүний эрхийн асуудал дагуулдаг эдгээр улсууд НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнээр сонгогдсон явдал, уг байгууллагад шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм гэж шинжээчид үзэж байна.


















