Саудын Араб улсад эмэгтэйчүүд сонгуульд оролцоно
Саудын Араб улсад эмэгтэйчүүд анх удаа сонгуульд нэр дэвших, санал өгөх эрхтэй боллоо. 12 дугаар сарын 12-нд болох тус улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нийт 6.900 гаруй нэр дэвшигч бүртгүүлсний дунд
Мэдээллийн алба

Саудын Араб улсад эмэгтэйчүүд анх удаа сонгуульд нэр дэвших, санал өгөх эрхтэй боллоо. 12 дугаар сарын 12-нд болох тус улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нийт 6.900 гаруй нэр дэвшигч бүртгүүлсний дунд 979 эмэгтэй байгаа юм байна. Саудын Араб улс шариатын хуулийг чандлан мөрддөг учраас өмнөх удаагийн сонгуулиудад эмэгтэйчүүд нэр дэвших, санал өгөх хориотой байжээ.
Харин тус улсын эрх баригчид уламжлалт байр сууриа өөрчилж, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн нь Саудын Арабын нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо сайжирч байгааг олон улсад харуулах зорилготой гэж шинжээчид дүгнэж байна. Өчигдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа эхэлсэн байна.
Эсрэг хүйсийн хүмүүсийг тусгаарлах, зааглах хатуу чанд дүрэмтэй энэ улсад эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчдийн кампанит ажилд тусад нь зөвшөөрөл олгож буй юм байна. Гэхдээ эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгосныг үл харгалзан энэ удаагийн сонгуулиар нийт эрэгтэйчүүдийн тооноос даруй 10 дахин бага буюу ердөө 131 мянган эмэгтэй санал өгөхөөр бүртгүүлсэн байна.


















