Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабт анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазаллаа

Саудын Арабд хунтайж Турки бин Сауд аль-Кабирт цаазаар авах ял оноож, ёсоор болгосон талаар тус улсын гадаад яам мэдээллээ. Ийнхүү тус улсын түүхэнд анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазалж буй нь энэ юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабт анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазаллаа
Саудын Арабт анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазаллаа. Зураг: МҮОНРТ

Саудын Арабд хунтайж Турки бин Сауд аль-Кабирт цаазаар авах ял оноож, ёсоор болгосон талаар тус улсын гадаад яам мэдээллээ. Ийнхүү тус улсын түүхэнд анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазалж буй нь энэ юм. Вант улсын Дээд шүүх хунтайжид цаазаар авах ял оноохыг дэмжсэн бөгөөд ялыг ёсоор болгохыг ван зөвшөөрч зарлиг гаргажээ.

Шүүхээс 2014 онд хунтайж Турки бин Сауд аль-Кабир Эр-Рияд хотоос холгүй орших майхан хуаранд болсон зодооны үеэр Саудын Арабын иргэн Адель аль-Махемидын амийг хөнөөсөн гэдгийг нотолсон бөгөөд алуулсан хүн хунтайжийн найз байсныг тогтоожээ. Тэгээд ч хунтайж өөрөө цагдаа дуудаж, цагдаа нар түүнийг хэргийн газарт баривчилсан аж.

Саудын Араб улсад шариатын хууль дүрэм үйлчилдэг бөгөөд тус хуулиар хүний аминд хүрэх, хар тамхи дамлан худалдах, зэвсэгт дээрэм, хүчин, бурхан шүтээнийг доромжлох зэрэгт үг дуугүй цаазаар авах ял оноодог байна. Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагын мэдээгээр, өнгөрсөн онд Саудын Арабт цаазаар авах 158 ялыг ёсоор болгосон бөгөөд 2016 онд хунтайж Турки бин Сауд аль-Кабирт оноосон энэ ял нь 134 дэх нь болж байна.

Хуваалцах