Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабыг дэмжих бүс нутгийн орнуудын тоо өсөж байна

Саудын араб Ираны хямрал бүс нутагтаа улам газар авч, Саудын Арабыг дэмжигч улс орнууд Иранаас дипломат харилцаагаа таслах нь нэмэгдсээр байна.

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабыг дэмжих бүс нутгийн орнуудын тоо өсөж байна
Саудын Арабыг дэмжих бүс нутгийн орнуудын тоо өсөж байна. Зураг: МҮОНРТ

Саудын араб Ираны хямрал бүс нутагтаа улам газар авч, Саудын Арабыг дэмжигч улс орнууд Иранаас дипломат харилцаагаа таслах нь нэмэгдсээр байна. Катар улс Саудын Арабын элчин сайдын яам руу халдсан явдалд Ираныг буруутгаж, улмаар Тегеранаас элчин сайдаа эгүүлэн татаж байна.

Саудын араб Исламын шашны Шийтийн тэргүүн номлогчийг 46 хүний хамт цаазалсан нь Иранд дахь элчин сайдын яам руу нь Шйитийнхэн халдахад хүргэсэн. Одоогоор Саудын Араб, Бахрэйн, Судан зэрэг орнууд Ирантай дипломат харилцаагаа таслаж, Арабын Нэгдсэн Эмират улс Ирантай харилцах харилцаагаа элчин сайдын түвшинөөс бууруулж, доогуур түвшинд харилцаж байна. АНУ-ын ойрхи дорнод дахь нөлөө сүүлийн жилүүдэд буурснаас үүдээд Тегеран, Эр Рьяадын аль аль нь бүс нутгйин бодлогыг барихын төлөө өрсөлдөх болсон.

Исламын Суннитүүд төрийн эрх мэдлийг барьдаг Саудын Араб нь Шийтийн шашинтай Ираныг бүс нутгийн заналхийлэгч гэж үздэг юм. Иранчуудын хувьд Саудын Араб нь дотооддоо болоод Булангийн орнууд дундаа Шийтийн урсгалынханыг цөөлөх, цаашлаад Ираны холбоотон Сирийн ерөнхийлөгч Ассадыг эрх мэдлээс нь буулгах, мөн Ираны бүс нутгийн их гүрэн байх эрх үүргийг хязгаарлахыг оролдож байна гэж үздэг зэргээс үүдэн энэ хоёр улс эртнээс шашин улс төрийн зөрчилтэй байж ирсэн орнууд юм.

Хуваалцах