Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д орж ирэхийг хоригложээ

АНУ Саудын Арабын 16 иргэнийг сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагад хамааралтай гэж улс орныхоо нутаг дэвсгэрт орж ирэхийг хориглолоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д орж ирэхийг хоригложээ
Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д орж ирэхийг хоригложээ. Зураг: МҮОНРТ

АНУ Саудын Арабын 16 иргэнийг сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагад хамааралтай гэж улс орныхоо нутаг дэвсгэрт орж ирэхийг хориглолоо. Энэ тухай Төрийн департаментаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Төрийн департаментийн санхүүжилт, хилийн чанад дахь үйл ажиллагааны тухай хуулийн 7031-ийн “С”, үүнтэй холбогдон гарах 2019 оны хөтөлбөрийн дагуу энэ арга хэмжээг авсан гэнэ. 7031-ийн “С”-д “Төрийн нарийн бичгийн дарга гадаадын Засгийн газрын албан тушаалтнууд их хэмжээний авлига авсан, эсвэл хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх мэдээлэл хүлээн авбал эдгээр этгээд болон тэдний гэр бүлийн гишүүдийг АНУ-д орж ирэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Тиймээс Жамаль Хашоггийг хөнөөхөд оролцсон гэх шалтгаанаар Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д орж ирэхийг хоригложээ. АНУ-ын “Вашингтон пост” сонинд тоймчоор ажиллаж байсан Жамаль Хашогги өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-нд Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газрын байр руу ороод алга болсон юм.

Харин 10 дугаар сарын 20-ны шөнө Саудын Арабын төрийн хэвлэл мэдээллүүдээр Жамаль Хашоггийг консулын ажилтнуудтай муудалцсаны улмаас амиа алдсан гэж мэдээлжээ. Стамбулын прокурорын газраас сэтгүүлчийг санаатайгаар хөнөөсөн гэж үзсэн байна. Энэ хэргээр Саудын Арабын Ерөнхий прокурорын газраас 21 хүнийг саатуулжээ.

Хуваалцах