Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын авлигатай тэмцэх байгууллага доод түвшний авлигын хэргийг шалгана

Засгийн газрын авлигын эсрэг компанит ажлын хүрээнд өнгөрсөн жил улс төр, бизнесийн элитүүдийг хамруулсан бол үргэлжүүлэн доод түвшний авлигын гэмт хэргийг шалгана гэж Саудын Арабын прокурорын газар өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын авлигатай тэмцэх байгууллага доод түвшний авлигын хэргийг шалгана
Саудын Арабын авлигатай тэмцэх байгууллага доод түвшний авлигын хэргийг шалгана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын авлигын эсрэг компанит ажлын хүрээнд өнгөрсөн жил улс төр, бизнесийн элитүүдийг хамруулсан бол үргэлжүүлэн доод түвшний авлигын гэмт хэргийг шалгана гэж Саудын Арабын прокурорын газар өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн байна.

Прокурор Шейх Сауд ал-Можебын телевизэд өгсөн ярилцлагаар, энгийн авлигын хэргүүд байгаа учраас кампанит ажил удаан хугацаанд үргэлжлэн явагдах бөгөөд авлигын хэргүүд нэг мөр байхгүй болох хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй гэжээ.

Өнгөрсөн 11 дүгээр сард ханхүү Мохамед бин Салманы зарлигаар эрх бүхий байгууллагууд хааны гэр бүлийн гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгч нарыг Ритз-Карлтон зочид буудалд хорьж, байцаасан юм.

Хоригдсон хүмүүсийн дунд олон улсад нэртэй хөрөнгө оруулагч хунтайж Алвалид бин Талал байсан бөгөөд тэр Засгийн газартаа 100 сая ам.доллар хураалгах тохиролцоо хийж, суллагджээ.

Кампанит ажлын хүрээнд ямар асуудлаас болж, бас санхүүгийн ямар тохиролцоо хийсэн нь одоо хүртэл нууц хэвээр байсаар байна.

Хуваалцах