Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг Орос дэмжиж ажиллана

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ) нь дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч нартай хамтран Саудын Арабын Хаан Салман бин Абдул Азиз ба Ханхүү Мохаммед бин Салманы эхлүүлсэн авлигатай тэмцэх кампанит ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг Орос дэмжиж ажиллана
Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг Орос дэмжиж ажиллана. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ) нь дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч нартай хамтран Саудын Арабын Хаан СалманбинАбдулАзиз ба ХанхүүМохаммедбинСалманы эхлүүлсэн авлигатай тэмцэх кампанит ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Тус сангийн дарга КирилДмитриев “Энэ алхам Саудын Арабын Вант Улсыг нээлттэй болгож, олон улсын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ манай хоёр орны эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна” хэмээн хэлжээ.

Энэ сард Саудын Араб нь том хэмжээний авлигын хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар хааны гэр бүлийн 11 гишүүн, одоо ажиллаж байгаа 4 сайд болон өмнө нь ажиллаж байсан хэд хэдэн сайдыг саатуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үр дүн тус улсад 100 тэрбум гаруй доллар авлигын замаар завшигдсан болохыг тогтоогоод байна. “The New York Times” сонинд Саудын Арабын ХанхүүМохаммедбинСалманы мэдээлснээр 2015 оны эхээр Хаан СалманбинАбдулАзиз дээд төвшин дэх авлигын хэргийн талаар мэдээлэл цуглуулах үүрэг өгсөн бөгөөд үр дүнд нь 200 гаруй хүний нэрс ил болсон байна. Одоогоор авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа хүмүүс бүгд шүүх хурлаас өмнө хөрөнгөөсөө буцаан өгөх зэргээр хэргээ шийдвэрлүүлэхийг илүүд үзэж байгаа ажээ.

Хуваалцах