Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн хааны ордны ойролцоох дроныг устгажээ

Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн Эр Рияд хотын төвд хааны ордны ойролцоо нисч байсан дроныг устгаж унагаасан байна. Эр Риядын Хузам хороодын захад аюулгүй байдлын албаныхан бүртгэлгүй дрон нисч

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн хааны ордны ойролцоох дроныг устгажээ
Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн хааны ордны ойролцоох дроныг устгажээ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн Эр Рияд хотын төвд хааны ордны ойролцоо нисч байсан дроныг устгаж унагаасан байна. Эр Риядын Хузам хороодын захад аюулгүй байдлын албаныхан бүртгэлгүй дроннисч байгааг илрүүлж улмаар тушаал зааврын дагуу устгах арга хэмжээ авсан байна. Дрон хааны ордны дэргэдүүр нисч байх үед Салман хаан өргөөндөө байгаагүй, Дирийе дэх фермтэй танилцаж явсан байна. Эр Рияд хотын төвд буудалцаан болж байна гэсэн мэдээлэл ирснийг Ройтерс дамжуулж байсан юм. Харин олон нийтийн сүлжээгээр зэвсэгт төрийн эргэлт гарлаа гэсэн таамаг ихээхэн гарч байжээ. Тиймээс аюулгүйн хүчнийхэн хотын төвд буун дуу сонсогдсон нь ямар шалтгаантай байсныг ийнхүү тайлбарлахад хүрчээ.

Хуваалцах