Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын эмнэлэгт гал гарч, 25 хүн амь үрэгджээ

Саудын Арабын өмнөд хэсэгт байрлах эмнэлгийн барилгад гал гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын эмнэлэгт гал гарч, 25 хүн амь үрэгджээ
Саудын Арабын эмнэлэгт гал гарч, 25 хүн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын өмнөд хэсэгт байрлах эмнэлгийн барилгад гал гарчээ. Энэ үеэр 25 хүн амь насаа алдаж, 107 хүн түлэгдэж гэмтсэн байна. Холбогдох албаныхны өгсөн мэдээллээс үзэхэд Жизан хотын төв эмнэлэгт гарсан гал эмнэлгийн нэгдүгээр давхарт байрлах Эрчимт эмчилгээ, Амаржих тасгуудаас эхэлсэн байна. Орон нутгийн цагаар шөнийн 2 цаг 30 минутын орчимд дуудлага авсан холбогдох албаныхан гал сөнөөх 20 баг бүрэлдэхүүнийг шуурхай дайчлан ажиллуулсны дүнд галыг бүрэн унтраагаад байна. Үүнтэй зэрэгцэн эмнэлэгт байсан өвчтөнүүд болон галд түлэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, ойролцоо байрлах төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хүргэжээ. Одоо шинжээчид эмнэлэгт түймэр гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Хуваалцах