Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын эрх баригчид авлигын эсрэг ажиллагаагаа зогсоолоо

2017 онд эхлүүлсэн авлигын эсрэг ажиллагааны үеэр Саудын Арабын хунтайж нар, бизнес эрхлэгч зэрэг олон хүн баривчлагдаж, нэгжлэг шалгалтад орсон.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын эрх баригчид авлигын эсрэг ажиллагаагаа зогсоолоо
Саудын Арабын эрх баригчид авлигын эсрэг ажиллагаагаа зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын эрх баригчид авлигын эсрэг ажиллагаагаа зогсоолоо. 2017 онд эхлүүлсэн авлигын эсрэг ажиллагааны үеэр Саудын Арабын хунтайж нар, бизнес эрхлэгч зэрэг олон хүн баривчлагдаж, нэгжлэг шалгалтад орсон. Үүний үр дүнд үл хөдлөх болон бэлэн мөнгөөр 100 гаруй тэрбум долларын хөрөнгө хураасан гэж албаныхан мэдээлж байна.

Мөн үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн 87 хүнд шийтгэл оноосон гэсэн байна. Харин найман хүн хэрэг хүлээхээс татгалзаж, прокурорт шалгагдаж байгаа бол хэрэг нь шийдэгдээгүй 56 хүн ял хүлээгээгүй байгаа аж.

2017 онд Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салманы эхлүүлсэн авлигын эсрэг ажиллагааны хүрээнд хунтайж нар, сайд нар, бизнесийнхэн гээд 200 гаруй хүн баривчлагдаж байсан юм.

Хааны угсааныхны энэ цэвэрлэгээ гадаадын хөрөнгө оруулагчдын санааг зовоож эргэлзээ үүсгэснийг хэвлэлүүд бичиж байна.

Хуваалцах