Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын хаан коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ

Саудын Арабын хаан, өдгөө 85 настай Салман Бин Абдулазиз коронавирусний халдвараас сэргийлэх вакцины эхний тунг хийлгэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын хаан коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ
Саудын Арабын хаан коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын хаан, өдгөө 85 настай Салман Бин Абдулазиз коронавирусний халдвараас сэргийлэх вакцины эхний тунг хийлгэжээ. Тэрбээр улс оронд нь өрнөж байгаа "Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын хүрээнд вакцинд итгэх иргэдийнхээ итгэлийг нэмэгдүүлэх үүднээс үлгэр жишээ үзүүллээ гэж Эрүүл мэндийн сайд нь мэдэгдсэн байна.

Мөн тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман болон төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтан коронавирусний халдвараас сэргийлэх вакцины эхний тунг хийлгэжээ.

Саудын Араб нь Булангийн орнууд дундаас Америкийн "Пфайзер", Германы "Бионтех"-ийн хамтран гаргасан коронавирусний вакцинд зөвшөөрөл олгосон хоёр дахь улс болж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд хүн амаа вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар тус улс 100 гаруй мянган иргэнээ "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинд хамруулжээ. Саудын Араб улсад "Ковид-19" цар тахлын халдвараас сэргийлэх вакцинжуулалтын хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжиж байна. Нэн тэргүүнд халдвар авах эрсдэлтэй бүлэг буюу нийгмийн тэргүүн эгнээнд ажилладаг эмч, цагдаа, төрийн албан хаагчдыг вакцинд хамруулж байна. Үүний өмнө Бахрэйн улс уг вакцинд зөвшөөрөл өгч, вакцинжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Хуваалцах