Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын хун тайж сэнтий залгамжлах эрхгүй болж магадгүй...

Саудын Арабын вангийн гэр бүлийн гишүүд сэтгүүлч Хашоггийн хэргээс болж хун тайж Мухаммед бен Сальман аль Саудыг сэнтий залгамжлах эрхгүй болгохын төлөө тэмцэж байгаа талаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын хун тайж сэнтий залгамжлах эрхгүй болж магадгүй...
Саудын Арабын хун тайж сэнтий залгамжлах эрхгүй болж магадгүй.... Зураг: МҮОНРТ

Саудын Арабын вангийн гэр бүлийн гишүүд сэтгүүлч Хашоггийн хэргээс болж хун тайж Мухаммед бенСальман аль Саудыг сэнтий залгамжлах эрхгүй болгохын төлөө тэмцэж байгаа талаар Вангийн гэр бүлд нэлээд ойр эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлж байгаагаар, тэд хун тайж сэнтийд суухад саад хийхээр төлөвлөж байгаа ч 82 настай ван СальманбенАбдельАзиз аль Сауд амьд сэрүүн байгаа цагт зорьсноо гүйцэтгэх боломжгүй, гагцхүү ван насан өөд болсны дараа санаснаа хэрэгжүүлэх боломжтой байгаа юм байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар, вангийн гэр бүлийнхэн ван Сальманы цор ганц төрсөн дүү хан хүү Ахмедыг дэмжиж байгаа гэнэ. Тэр бүү хэл Америкийн өндөр зиндааны түшмэлүүд хүртэл хан хүүг дэмжиж байгаа бололтой.

Зарим нэг мэдээгээр, угсаа залгамжлах хун тайжийн талаарх АНУ-ын байр суурь сэтгүүлч Хашоггийн хэргээс төдийгүй мөн хун тайж Мухаммед бенСальман Оросоос зэвсэг худалдаж авах гэсэн санаархлаас болж өөрчлөгджээ. Хун тайж өнгөрсөн 5 дугаар сарын 15-нд батлан хамгаалахын сайдад илгээсэн захидалдаа ОХУ-аас зенит пуужингийн С-400 систем худалдаж авах талд анхаарал хандуулахыг хүсжээ. Саудын Арабт хаан сэнтий Европын хаант улсуудын адил эцгээс том хүүд шууд шилжихгүй, угсаа залгамжлах хун тайжийг ван өөрөө, мөн вангийн гэр бүлийн ахмад гишүүд сонгодог байна.

Эр-Риядын бодлогод нэлээд шүүмжлэлтэй ханддаг сэтгүүлч Хашогги 10 дугаар сарын 2-ны өдөр Истамбул хот дахь Саудын Арабын консулын газарт ороод сураггүй болсон. Энэ үеэр Саудын эрх баригчид сэтгүүлч дипломат төлөөлөгчийн газарт болсон зодооны үеэр амь үрэгдсэн гэдгийг мэдээлсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг хэрэг явдлыг эрс зэмлэн буруушааж, Эр-Риядад хэргийг ил тод, нээлттэй мөрдөн шалгахыг уриалсан. Сэтгүүлч Хашоггийн аминд хүрэх тушаалыг Саудын Арабын хун тайж өгсөн гэх мэдээ ч бас явж байсан юм.

Хуваалцах