Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын хунтайж Аль-Валидыг батлан даалтад гаргажээ

Саудын Арабын тэрбумтан, хунтайж Аль-Валид бен Талялийг батлан даалтад гаргасан хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын хунтайж Аль-Валидыг батлан даалтад гаргажээ
Саудын Арабын хунтайж Аль-Валидыг батлан даалтад гаргажээ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын тэрбумтан, хунтайж Аль-Валид бен Талялийг батлан даалтад гаргасан хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Ройтерс” агентлагт ярилцлага өгч байхдаа тэрээр өөрийгөө удахгүй суллагдана гэж хэлсэн бөгөөд хэлсэн зүйлс нь биеллээ олж, удалгүй суллагджээ.

Авлигын хэрэгт холбогдсон Хунтайжийг 6 тэрбум ам.доллар төлсөн тохиолдолд түүнийг хэргээс чөлөөлөхийг санал болгосон ч тэрээр энэхүү саналаас татгалзсан байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд ханхүү Мухаммед бен Сальманы тэргүүлсэн Авлигатай тэмцэх дээд хороо санхүүгийн болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан эзэн хааны гэр бүлийн гишүүн, төрийн албан тушаалтан, компанийн захирал нарыг баривчилж, Эр-Рияд дахь “Ритз Карлтон” зочид буудалд хорьсон талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Уг асуудлаар Прокурорын байгууллага 200 орчим хүнийг байцаасан байна. Хунтайж “Нью-Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэгт холбогдсон этгээдүүдийн 95 хувь нь тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, хөрөнгийнхөө тодорхой хувийг улсад өгч хариуцлагаас чөлөөлөгдсөн” гэжээ.

Хуваалцах