Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын хунтайж нисэх онгоцны ослоор амиа алдлаа

Асир мужийн дэд захирагч ханхүү Мансур Бин Мукринтай хамт албаны хэдэн төлөөлөгч хамт явсан бөгөөд ослоос хэн ч амьд үлдээгүй талаар "Аль-Ихбарияа" төв телевиз мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын хунтайж нисэх онгоцны ослоор амиа алдлаа
Саудын Арабын хунтайж нисэх онгоцны ослоор амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын хунтайж Йемений хилийн ойролцоо нисэх онгоцны ослоор амиа алдсан байна. Асир мужийн дэд захирагч ханхүү Мансур Бин Мукринтай хамт албаны хэдэн төлөөлөгч хамт явсан бөгөөд ослоос хэн ч амьд үлдээгүй талаар "Аль-Ихбарияа" төв телевиз мэдээллээ.

Одоогоор ослын шалтгаан тодорхой бус байна. Бүлэг бүс нутагт агаараас тандалт хийж байсан гэж мэдэгдэж байна. Ослын өмнөх өдөр Йеменээс Ридад нисэх онгоцны буудлын ойролцоо байрлуулсан баллистик пуужинг устгасан гэж Саудын Араб мэдэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд авлига авсан хэргээр хэд хэдэн хүнийг баривчилсны дотор хаан ширээний угсаа залгамжлагч болох 11 хунтайж, дөрвөн сайд багтсан байна.

Авлигатай тэмцэх байгууллагыг ханхүү Мохаммед Бин Салман тэргүүлдэг юм. Осолд амиа алдсан ханхүү Мансур Бин Мукриний эцэг Мукрин Бин Абдул Азиз 2015 онд хаан ширээнд сууснаас хойш хэдэн сарын дараа түүний дүү Салман хаан ширээнээс буусан юм.

Хуваалцах