Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын консулын байрнаас хүчил болон бусад химийн бодис илэрчээ

Стамбул дахь Саудын Арабын ерөнхий консулын байранд нэгжлэг хийх явцад хүчил болон бусад химийн бодисын ул мөр илэрсэн байна. Саудын эрх баригчид сэтгүүлч Жамал Хашоггийн цогцсыг устгахын тулд хүчил болон

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын консулын байрнаас хүчил болон бусад химийн бодис илэрчээ
Саудын Арабын консулын байрнаас хүчил болон бусад химийн бодис илэрчээ. Зураг: МҮОНРТ

Стамбул дахь Саудын Арабын ерөнхий консулын байранд нэгжлэг хийх явцад хүчил болон бусад химийн бодисын ул мөр илэрсэн байна. Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч ЖамалХашоггийн цогцсыг устгахын тулд хүчил болон бусад бодис ашигласан талаар Катарын "Аль-Жазира" телевиз өчигдөр Туркийн ерөнхий прокурорын газрын эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Стамбул дахь Аль-Жазира телевизийн сурвалжлагч мэдээлэхдээ, өнгөрсөн сард тус консулын газарт анх удаа нэвтрэх үедээ Туркийн мөрдөгчид худгийн хананаас дээж авчээ.

Тэрээр, "Бидний мэдэж байгаачлан, Туркийн мөрдөгчид 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө консулын газарт ажиллаж, тэр явцдаа арын цэцэрлэг болон худагт бүрэн үзлэг явуулах зөвшөөрөл хүссэн ч авч чадаагүй. Гэхдээ худгийн дээд хэсгээс шүргэхийн төдий арчдас авсан. Түүний дараа нь шинжилгээгээр фторт устөрөгч болон бусад химийн нэгдлүүд байгааг баталгаажуулж чадсан байна” гэж ярьжээ.

Хуваалцах