Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын арабын сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт олон улсын мөрдлөгө явуулахыг уриаллаа

Саудын Арабын сэтгүүлч Жемаль Хашоггигийн амь насанд халдсан хэргийг олон улсаар мөрдөн шалгах ёстой гэж үзэж байгаагаа Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу илэрхийллээ. Ийм мөрдөн шалгах ажиллагааны тусламжтайгаар АНУ ын зүгээс бусад улс орнуудтай харилцахдаа 2дмол стандарт барьдагыг таслан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын арабын сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт олон улсын мөрдлөгө явуулахыг уриаллаа
Саудын арабын сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт олон улсын мөрдлөгө явуулахыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын сэтгүүлч Жемаль Хашоггигийн амь насанд халдсан хэргийг олон улсаар мөрдөн шалгах ёстой гэж үзэж байгаагаа Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу илэрхийллээ. Ийм мөрдөн шалгах ажиллагааны тусламжтайгаар АНУ-ын зүгээс бусад улс орнуудтай харилцахдаа хоёрдмол стандарт барьдагыг таслан зогсоох боломжтой гэж тэрээр онцолсон байна.

Туркийн тал Саудын сэтгүүлчийн амь насыг хороосон хэргийг нотлох баримтуудыг хүсэлт гаргасан бүх улсуудад үзүүлж сонсгосныг тэрээр сануулсан юм. Туркийн тал энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаан дээр Турк Саудын Арабын тал хамтрахад хангалттай гэж үзэж байсан боловч одоо олон улсын түвшинд хамтарч мөрдөх шалгах хэрэгтэй нь тодорхой болоод байна. Турк улс энэ хэргийн үнэн мөнийг олохын тулд эцсийг нь хүртэл явахаа ч тэрээр амласан юм. Саудын Арабын сэтгүүлч ЖемальХашоггийн амь насыг хороосныг батлах бичлэгийг Туркийн тал 6 орны төлөөлөгчид сонсгосон байна.

АНУ, СаудынАрабаас гадна Канад Франц, Герман, Их Британийн төлөөлөгчид энэ бичлэгийг сонссон байна. Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоган хүсэлт гаргасан талуудад гэмт хэргийн бичлэгийг сонсгосноо мэдэгдсэн байна. Саудын Арабын офицер энэ бичлэгийг сонсоод цочирдсоныг Туркийн удирдагч нэмж хэлсэн байна. Түүнчлэн Эр Рияд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааныхаа дүнг танилцуулахыг хүлээж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хамтаар сөрөг хүчний сэтгүүлч Хашоггигийн амь насыг хороосон хэрэгт Саудын Арабын 18 албан тушаалтан холбоотой гэж үзэж байгаагаа ч мэдэгдсэн байна.

Энэ хооронд Канадын гадаад хэргийн сайд ХристяФриланд Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай утсаар ярихдаа Саудын сэтгүүлчийн амийг хороосон энэ хэрэг дээр 2 тал цаашид хамтран ажиллахаа баталсан байна.

Хуваалцах