Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг Жамаль Хашоггийн аллагад холбоотой байж болзошгүй гэв

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөх үед хийгдсэн дуу бичлэг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг энэ аллагад холбоотой байж болзошгүйг илтгэж байгаа талаар Америкийн томоохон сонинд мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг Жамаль Хашоггийн аллагад холбоотой байж болзошгүй гэв
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг Жамаль Хашоггийн аллагад холбоотой байж болзошгүй гэв. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөх үед хийгдсэн дуу бичлэг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг энэ аллагад холбоотой байж болзошгүйг илтгэж байгаа талаар Америкийн томоохон сонинд мэдээллээ.

“Нью-Йорк таймс” сонинд гарсан энэ нийтлэлээс үзвэл аллага болох үед байлцсан хүмүүсийн нэг нь утсаар хэн нэгэн рүү “эзэнд хэлээрэй” хэмээн ярьж байгаа нь дуу бичлэгт үлдсэнийг, бичлэгийг сонссон хүмүүс нотолж буй юм байна. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги Туркийн Стамбул хот дахь улсынхаа Ерөнхий консулын газарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан.

Бичлэгт дурдагдсан “эзэн” гээч нь хэдийгээр нэр заагдаагүй боловч угсаа залгах хунтайж Мухаммед бен Салман байх гэж АНУ-ын тагнуулын албаны хүмүүс үзэж байгааг сонины нийтлэлд өгүүлжээ.

Туркийн тагнуулын албаныхан бас хунтайжтай байнга шахам хамт явдаг хамгаалалтын албаны офицер нь эзнийхээ шадар хүмүүсийн нэг рүү ярьж байгаа нь тэр гэж үзсэнийг дээрх сонины нийтлэлд дурдсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон "Бичлэгийг сонсоогүй. Гэхдээ үүнийг хунтайжтай шууд холбоотой биш" гэж өөрт нь мэдээлснийг ярьсан байна.

Саудын Арабын Засгийн газар уг хэрэгт хунтайжийг ямар нэг байдлаар холбоотой байх "боломж"-ийг үгүйсгэж байгаа. Юутай ч хэргийн бодит үнэнийг илрүүлэхийг олон улсын зүгээс уриалсаар байгаа юм.

Хуваалцах