Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын зэвсгийн экспортод тавьсан хоригийг ирэх намар хүртэл сунгалаа

Энэ талаар Германы сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын зэвсгийн экспортод тавьсан хоригийг ирэх намар хүртэл сунгалаа
Саудын Арабын зэвсгийн экспортод тавьсан хоригийг ирэх намар хүртэл сунгалаа. Зураг: МҮОНРТ

Саудын Араб улсад зэвсгийн экспортод тавьсан хоригийг ирэх намар хүртэл сунгалаа. Энэ талаар Германы сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдлээ.

Германы канцлер Ангела Меркель сайд нартайгаа энэ асуудлыг хэлэлцсэний эцэст ирэх есдүгээр сарын 30-ныг хүртэл хоригийг сунгахаар болсон байна.
Германы засаг захиргаанаас Саудын Араб улсад зэвсэг нийлүүлэхгүй байх тухай шийдвэр нь Берлинийг Лондон, Паристай үл ойлголцоход хүргэсэн.

Берлиний зүгээс Саудын Араб улсад зэвсэг нийлүүлэхээс татгалзсан нь Саудын сэтгүүлч Жамаль Хашоггийг харгис хэрцгийгээр хөнөөсөнтэй холбоотой юм.

Хуваалцах