Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Саунд биеэ үнэлж байсан гурван эмэгтэй баригджээ

Өнгөрсөн баасан гаригт Татварын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Худалдаа үйлчилгээний татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран БЗД-т үйл ажиллагаа явуулж байгаа баар, паб, буудлуудад гэнэтийн шалгалт хийхэд БЗД-ийн 15-р хороонд байрлах “Монгол Киёши” ХХК-ийн

Б.
Б.Энхчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саунд биеэ үнэлж байсан гурван эмэгтэй баригджээ
Саунд биеэ үнэлж байсан гурван эмэгтэй баригджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гаригт Татварын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Худалдаа үйлчилгээний татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран БЗД-т үйл ажиллагаа явуулж байгаа баар, паб, буудлуудад гэнэтийн шалгалт хийхэд БЗД-ийн 15-р хороонд байрлах “Монгол Киёши” ХХК-ийн “Тэмүүжин” зочид буудлын доод давхрыг түрээсэлдэг саун массажны газарт биеэ үнэлэгч зарж байсныг илрүүлжээ. Сауныхаа үнэтэй нийлээд 40 мянгаар биеэ үнэлж байсан 20-30 насны гурван эмэгтэйг цагдаагийнхан баривчлан, сауны үйл ажиллагааг зогсоож, “Тэмүүжин” зочид буудлын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар цуцалсан байна. Энэ удаагийн шалгалтад удаа дараа сануулга өгч, зөрчлөө арилгахыг шаардсан ч хуулийн хүрээнээс гадуур ажиллаж байгаа газруудыг хамруулсан ажээ.

Хуваалцах