Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Саусгоби Сэндс” компанитай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ

“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох онц их хэмжээний буюу 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Саусгоби Сэндс” компанитай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ
“Саусгоби Сэндс” компанитай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Зураг: МҮОНРТ

“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох онц их хэмжээний буюу 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Жастин Капла, Кристобэл Дэвид нараас нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил арван сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Хиларион Кажукомоос нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, иргэний хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-с 35,252,394,670 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна гэж Прокурорын Ерөнхий газрын ХМОНХА-аас мэдээллээ.

Хуваалцах