Сав, баглаа боодлын үзэсгэлэн дэлгэгдэнэ
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор МҮХАҮТ-д маргааш "Монголын сав, баглаа, боодол" нэртэй үзэсгэлэн худалдаа болох гэж байна.
Мэдээллийн алба

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилго бүхий "Монголын сав, баглаа, боодол" үзэсгэлэн худалдаа МҮХАҮТ-д маргааш эхэлнэ.
Үзэсгэлэнд даавуун тор, баглаа боодол, ундаа усны сав, шошго, бүх төрлийн гялгар уут, цаасан хэвлэлийн материал үйлдвэрлэдэг дотоодын компаниуд оролцох юм.
Мөн уг сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах юм байна.
Үзэсгэлэн 11 сарын 7, 8-ны өдрүүдэд МҮХАҮТ-ны хурлын зааланд болно.


















