Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Савласан бүтээгдэхүүний жинг иргэдээр хэмжүүлэв

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас “Эрүүл аюулгүй орчин-иргэн таны оролцоо” аяны хүрээнд “Шударга худалдааг хөгжүүлэх, буруу хэмжлийн улмаас хэрэглэгчдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо” сэдэвт өдөрлөгийг Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Баянзүрх”

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Савласан бүтээгдэхүүний жинг иргэдээр хэмжүүлэв
Савласан бүтээгдэхүүний жинг иргэдээр хэмжүүлэв. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас “Эрүүл аюулгүй орчин-иргэн таны оролцоо” аяны хүрээнд “Шударга худалдааг хөгжүүлэх, буруу хэмжлийн улмаас хэрэглэгчдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо” сэдэвт өдөрлөгийг Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Баянзүрх” худалдааны төвд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээг хэрэглэгч үнэлэх" хэрэглэгчийн хяналтын хуудсыг худалдаа эрхлэгч, худалдан авагчдад сурталчилж, хэрэглэгчдээр хяналтын хуудсыг бөглүүлж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараав.

Иргэдээр хяналтын хуудас бөглүүлж, савласан хүнсний бүтээгдэхүүний тоон хэмжээг үнэлүүлснээр хэрэглэгчийн хяналтыг сайжруулах, дутуу савласан бүтээгдэхүүн худалдах, баталгаагүй жин хэмжүүрээр хэмжлийг буруу хийж, худалдан авагчыг хохироох зэрэг зөрчлийг таслан зогсоох ач холбогдолтой юм.

Хуваалцах