Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СБД-ийн засаг даргын зөвлөл хуралдлаа

Өнөөдөр /2014.06.23/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тухай журамд өөрчлөлт оруулах тухай Засаг даргын Санхүү, эдийн засаг эрхлэсэн орлогч Х.Болормаа, ирэх жил тохиох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СБД-ийн засаг даргын зөвлөл хуралдлаа
СБД-ийн засаг даргын зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тухай журамд өөрчлөлт оруулах тухай Засаг даргын Санхүү, эдийн засаг эрхлэсэн орлогч Х.Болормаа, ирэх жил тохиох дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай саналын төслийг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил хариуцсан орлогч Л.Нармандах, Дүүргийн нутаг дэвсгэрийн хяналтын телекамерийн нэгдсэн төвийн үйл ажиллагааны танилцуулга, тайланг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга А.Батбаяр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Л.Ганболд нар тус тус танилцуулав.

Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тухай журамд өөрчлөлт оруулах талаар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулахаар болж дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж Засаг дарыгн захирамж гаргахаар боллоо. Мөн энэ үеэр Цагдаагийн 1,2 дугаар хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй хэрэг зөрчил болоод цаашид учирч болзошгүй хүндрэлүүдийн талаар мэдээлэл өгч цаашид авах арга хэмжээг танилцууллаа.

Хуваалцах