Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СБД: Халиа, тошин үүссэн хороодод ажиллалаа

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл халиа, тошин үүсээд буй 18, 19, 20 дугаар хорооны 8 байршилд ажиллалаа. Энэ үеэр дүүргийн Менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СБД: Халиа, тошин үүссэн хороодод ажиллалаа
СБД: Халиа, тошин үүссэн хороодод ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл халиа, тошин үүсээд буй 18, 19, 20 дугаар хорооны 8 байршилд ажиллалаа. Энэ үеэр дүүргийн Менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон, тухайн хороодын Засаг дарга нар халиа тошин үүссэн байршлуудад авч хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-тай хамтран давхардсан тоогоор 40 орчим алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр 360.000 мкв орчим талбайд үүссэн нөхцөл байдалд тохируулан, шуурхай арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ тухайн орчны айл, өрхөд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна.

Тодруулбал, нийтдээ 4000 мкуб мөсийг зөөж цэвэрлэн, 3,6 км орчим урт мөсөн далан барьсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20 дугаар хороонд суваг татах, зарим хэсгийн мөсийг үргэлжлүүлэн зөөж, тээвэрлэж байна. Засаг дарга үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, цаашид үүсч болзошгүй эрсдлийг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан тооцоолох, хаврын шар усны үерээс сэргийлэх ажлуудыг тодорхой болгох талаар үүрэг чиглэл өглөө.

Мөн энэ үеэр иргэд, хог цэвэрлэгээний байгууллагуудаас ирүүлж буй саналын дагуу 19 дүгээр хороонд тохижилт бүхий хогийн цэг байгуулах байршлыг сонгов.

Хуваалцах