СБД: Хүнсний ногоо тариалдаг өрхүүдэд үр олгов
Тавдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 12-20 дугаар хорооны өрхийн тариалан эрхлэгчдэдээ хороодоор дамжуулан ногооны үр олголоо. УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” ү
Мэдээллийн алба

Тавдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 12-20 дугаар хорооны өрхийн тариалан эрхлэгчдэдээ хороодоор дамжуулан ногооны үр олголоо. УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд үе шаттай ажлууд зохион байгуулагддаг. Энэ удаа ХХААХҮЯ-наас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй 8 нэр төрлийн 44,1 кг хүнсний ногооны үр худалдан авах зардлыг Засаг даргын А/178 дугаар захирамжаар шийдвэрлэн 180 гаруй өрхийн тариалан эрхлэгчдэд олгож, төмс хүнсний ногоо тариалах хялбаршуулсан зөвлөмж, гарын авлага материалаар хангалаа гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


















