Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"School police" хөтөлбөр олон улсад хэрэгждэг

Олон улсад "School police" хөтөлбөрийг тухайн мужийн эсвэл хотын Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"School police" хөтөлбөр олон улсад хэрэгждэг
"School police" хөтөлбөр олон улсад хэрэгждэг. Зураг: МҮОНРТ

Олон улсад "School police" хөтөлбөрийг тухайн мужийн эсвэл хотын Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. АНУ-д л гэхэд, сургууль бүр дэргэдээ цагдаагийн тасагтай, тусгай бэлтгэгдсэн цагдаа нар хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг.

Маш өндөр шалгуур тавьдаг. Ялангуяа зан араншин, харилцаа талыг өндөр түвшинд авч үздэг. Тухайн сургуульд ажиллаж буй цагдаа нь хүүхдүүдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аливаа халдлагаас хамгаалах, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах гол чиг үүрэгтэй.



Австрали улсын хувьд АНУ-ын сургуулиудтай адил тухайн цагдаагийн ажилтны ажиллах чиг үүрэг ерөнхийдөө төстэй. Гэхдээ нэг онцлог бий. Тухайн сургуульд ажиллаж буй цагдаагийн албан хаагч, сурагч, эцэг, эхчүүдэд байнга аюулгүй байдлын сургалт, лекц зохион байгуулна. Голлох сэдвүүд нь: интернэт хэрэглээний аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдал, холбогдох хуулийн тухай, замын аюулгүй байдал, гэмт хэрэгтэй холбоотой аливаа асуудлаар лекц унших, зөвлөгөө өгөх зэрэг давхар үүрэг гүйцэтгэнэ.

Хуваалцах