“Scream 5” киноны гол дүрд Мексикийн жүжигчин Мелисса Баррера тоглоно
“Scream” буюу “Орилоон” аймшгийн киноны тавдугаар анги ирэх онд нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

“Scream” буюу “Орилоон” аймшгийн киноны тавдугаар анги ирэх онд нээлтээ хийнэ. Уг киноны өмнөх дөрвөн ангийг найруулагч Уэс Крэйвен найруулсан бөгөөд шинэ ангийн зохиолыг Гай Бусик, Жеймс Вандербилт, Кевин Уильямсон нар бичиж, Мэтт Беттинелли Олпин, Тайлер Жиллетт нар найруулах юм байна.
Түүнчлэн шинэ ангид өмнөх ангиудад гол дүр бүтээсэн жүжигчин Кортни Кокс, Дэвид Аркетт нар тоглохоос гадна “Vida” цувралаар олонд танигдсан, “In The Heights” кинонд гол дүр бүтээсэн өдгөө 30 настай Мексикийн жүжигчин Мелисса Баррера гол дүр бүтээхээр болжээ.


















