Себастиан Брендэл олимпийн хос алтан медалийн эзэн боллоо
Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн каноэ завины 1000м-ийн уралдааны хос төрөлд Германы баг тамирчид тэргүүлж, олимпийн алтан медалийн эзэд боллоо.
Мэдээллийн алба

Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн каноэ завины 1000м-ийн уралдааны хос төрөлд Германы баг тамирчид тэргүүлж, олимпийн алтан медалийн эзэд боллоо.
ХБНГУ-ын тамирчид болох Себастиан Брендэл, Жан Вандрей нар уралдааны дөрөвдүгээр замаар уралдаж, 3:43.912 гэсэн амжилтаар ийнхүү олимпийн аварга болцгоолоо.
Энэ төрөлд Бразилийн Эрлон де Соуза Силва, Исакиас Куэроз Дос Сантос нар мөнгөн медаль, Украины Дмитро Ианчук, Тарас Мишчук нар хүрэл медаль хүртлээ.

Германы тамирчин Себастиан Брендэл ийнхүү Риогийн олимпоос хоёр дах алтан медалиа хүртлээ. Тэрээр өмнөх өдрүүдэд каноэ завины 1000м-ийн ганцаарчилсан уралдаанд түрүүлж, алтан медаль аваад байсан юм.
Каноэ завины төрөлд Германы тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгчөөр зүй ёсоор бичигддэг. 1996 оны Атлантагийн олимпийн үеэр Германы тамирчин Андреас Диттмер, Гуннар Кирчбач нарын тогтоосон олимпийн дээд амжилтыг өдгөөг хүртэл хэн ч шинэчлэн тогтоож чадаагүй байгаа билээ.




















