Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Secret Invasion” цувралд жүжигчин Кингсли Бен-Адир тоглоно

Тэрбээр тус цувралын эсрэг талын гол дүрийг бүтээх юм байна. Түүнчлэн “Secret Invasion” цувралд Сэмюэл Л.Жексон Nick Fury, Бен Менделсон “Captain Marvel” кинонд бүтээсэн Talos-ийн дүрээр гарах аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Secret Invasion” цувралд жүжигчин Кингсли Бен-Адир тоглоно
“Secret Invasion” цувралд жүжигчин Кингсли Бен-Адир тоглоно. Зураг: МҮОНРТ

“Marvel”-ийн “Secret Invasion” цувралд жүжигчин Кингсли Бен-Адир тоглохоор боллоо. Тэрбээр тус цувралын эсрэг талын гол дүрийг бүтээх юм байна. Түүнчлэн “Secret Invasion” цувралд Сэмюэл Л.Жексон Nick Fury, Бен Менделсон “Captain Marvel” кинонд бүтээсэн Talos-ийн дүрээр гарах аж.

Кингсли Бен-Адир өмнө нь найруулагч Регина Кингийн саяхан үзэгчдэд хүрсэн “One night in Miami...” кинонд Malcolm X-ийн дүрд тоглосон бөгөөд “The Comey Rule” цувралд Барак Обамагийн дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр мөн “The OA”, “Peaky Blinders” болон “High Fidelity” зэрэг телевизийн цувралд дүр бүтээж байв.

Ташрамд дуулгахад, “Secret Invasion” цувралын ахлах зохиолчоор “Mr. Robot” цуврал дээр ажиллаж байсан Кайл Брэдстрит ажиллаж байгаа юм.

Хуваалцах