Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэжигтэн оргон зайлжээ

Энэ сарын 25-нд Ганц худгийн урьдчилан саатуулах байрнаас 20 орчим насны Н гэгч оргон зайлжээ. Түүнийг Нийслэлийн цагдаагийн газар Монгол улсын эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл анги буюу хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан аж. Сэжигтэнг ШШГЕГ-ын ажилтнууд, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэжигтэн оргон зайлжээ
Сэжигтэн оргон зайлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 25-нд Ганц худгийн урьдчилан саатуулах байрнаас 20 орчим насны Н гэгч оргон зайлжээ. Түүнийг Нийслэлийн цагдаагийн газар Монгол улсын эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангид холбогдуулан шалгаж байсан аж. Сэжигтэнг ШШГЕГ-ын ажилтнууд, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран цаг алдалгүй баривчилсан байна.

Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд доорхи зүйлс багтдаг. Үүнд:

126 дугаар зүйл. Хүчиндэх

126.1.Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126.2.Энэ хэргийг

126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж;

126.2.3.давтан;

126.2.4.насанд хүрээгүй хүнийг;

126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;

/Энэ заалтыг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

126.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтын дугаарт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

126.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

Түлхүүр үг:ганц худаг
Хуваалцах