СЕХ ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
СЕХ-ны удирдлага ахмадын өдрийг тохиолдуулан байгууллагынхаа ажлын албанд ажиллаж байсан ахмадуудаа өчигдөр хүлээн авлаа.
Мэдээллийн алба

СЕХ-ны удирдлага ахмадын өдрийг тохиолдуулан байгууллагынхаа ажлын албанд ажиллаж байсан ахмадуудаа өчигдөр хүлээн авлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн зохион байгуулсан, сонгуулийг улам боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаар тэдэнд товч танилцуулав. Энэ үеэр СЕХ-ны даргаар ажиллаж байсан Ж.Ядамсүрэн, Н.Лувсанжав нарын ахмадууд сонгуулийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд эрчимтэй хэрэгжүүлсэнд сэтгэл ханамжтай байгаагаа дуулгалаа.


















