СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд шаардлагаа гардууллаа
Эдгээр иргэд нь УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах, шадар туслах, сонгуулийн штабын дарга нар иргэдэд 100 мянган төгрөг тараасныг баримтаар нотолж мэдүүлсэн тул СЕХ тэдэнд хүн тус бүрт нь сая төгрөгийг өгсөн байна.
Мэдээллийн алба



Эдгээр иргэд нь УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах, шадар туслах, сонгуулийн штабын дарга нар иргэдэд 100 мянган төгрөг тараасныг баримтаар нотолж мэдүүлсэн тул СЕХ тэдэнд хүн тус бүрт нь сая төгрөгийг өгсөн байна. Гэвч хууль зөрчсөнийг илрүүлж, хуулиа хэрэгжүүлснийхээ төлөөсөнд тэд өөрсдөө хүн гүтгэгчид болж хувирахад хүрчээ. Учир нь хууль зөрчсөнийг нь тогтоож, СЕХ 13 хүнд 13 сая төгрөг өгчихөөд байхад хэргийн жинхэнэ эздийн УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгохгүй байгаа тул нутгийнхан тэдгээр 13 хүнийг хүн гүтгэсэн мэтээр ойлгож байгаа гэнэ. Иймд тэд СЕХ-нд мөнгөө буцааж өгөхөөр ирсэн байна.
СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр ирэхдээ тэд эл асуудлаа хөндсөн боловч СЕХ-ны Ч.Содномцэрэн “Хуулийн дагуу сая төгрөг өгсөн учраас буцааж авах эрх зүйн үндэс байхгүй” гэдэг хариулт өгсөн байна.
Ямартай ч сонгуулийн тухай хуулийн 35-ын 34-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь СЕХ-нд бүртгүүлсэн бол СЕХ тус тус хүчингүй болгоно” гэж заалт бий. Иймд энэ хуулиа хэрэгжүүлэхийг тэд СЕХ-ноос шаардаж байна.


















