Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Секс боолчлогч этгээд 40 жилийн ял авчээ

Техасын нэгэн залуу бага насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ сайт ашиглаж хохирогчоор сонгодог байжээ. Залуучуудад цахим ертөнц хэр осолтой гэдгийн бас нэгэн баталгаа бол саяхан болсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Секс боолчлогч этгээд 40 жилийн ял авчээ
Секс боолчлогч этгээд 40 жилийн ял авчээ. Зураг: МҮОНРТ

Техасын нэгэн залуу бага насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ сайт ашиглаж хохирогчоор сонгодог байжээ. Залуучуудад цахим ертөнц хэр осолтой гэдгийн бас нэгэн баталгаа бол саяхан болсон АНУ-ын Хьюстон хотын иргэн бага насны хүүхдүүдтэй олон нийтийн сүлжээ ашиглан танилцан цаашид секс боолчлолд оруулж байсныг тогтоож 40 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Өнгөрсөн 2012 онд 20 настай “Da Kidd” (хүүхэд) болон “King Kidd” (хаан хүү) хэмээх хочтой Тэвон Харрис (Tevon Harris) албан ёсны ажил эрхэлдэггүй нэгэн байсан. Тэрээр өөрийн эхтэйгээ дэн буудлаар хэсүүчилж амьдарч ирсэн бөгөөд хүмүүсийг удирдахдаа гаргууд нэгэн байсан. Онлайнаар бага насны охидтой танилцаж өндөр цалинтай моделийн ажил санал болгодог байсан байна.

Зарим нэг нь тэрэнтэй уулзахыг зөвшөөрч очдог байв. Гэтэл хүлээж байсан гайхалтай моделийн ертөнц бус Харрисийн бэлгийн хүчирхийлэл болон хар дарам зүүд шиг дэн буудлуудын өрөө хүлээж байжээ. Цаашлаад тэрээр үйлчлүүлэгчид зарах болон бусад хүчирхийллийн хэлбэр ашигладаг байсан.

Харрис хүчирхийлэл болон заналхийлэлтээр охидыг барьж байсан. Тэрээр охидын түрүүвч болон гар утсыг авснаар гаднах ертөнцөөс тусгаарладаг байна. Нэгэн жишээн дээрээс үзэхэд тэрээр үйлчлүүлэгчид хангалтгүй үйлчилсэн гэх шалтгаар хохирогчид 4 хоног хоол өгөлгүй хар тамхи болон согтууруулах ундаа өгсөөр байжээ. Өөр нэгэн охиныг гар утсаар ээж рүүгээ залган тусламж эрж байхад нь бариж дэн буудлын алчуур тогтоогч төмрөөр зоджээ.

Охидын веб хуудаснаас болон өөрийн авсан зурагнуудаыг Харрис янз бүрийн интернэт веб хуудсанд охидын үйлчилгээг сурталчилдаг байна. Энэ хэргийг Хьюстон хотын Холбооны мөрдөх товчооныхон Цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд илрүүлжээ. Тус хотын цагдаагийн офицерүүд Харрисын нэгэн хохирогчийг аварч цааш Холбооны мөрдөх товчоонд мэдэгджээ.

Холбооны мөрдөх товчооныхон Харрисыг гэм буруутайг нотлох хангалттай баримт цуглуулжээ. Мөн 40 жилийнхээ ялыг эдлэж дууссаны дараагаар тэрээр насан туршдаа хүчний байгууллагын хяналтанд байлгахаар тогтоосон байна. Олон нийтийн сүлжээний аюулыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй юм. Онлайн ертөнцөөс хэрхэн аюулгүй үлдэх талаар хэд хэдэн зөвлөмжүүд бий:

• Зөвхөн биечлэн таньдаг найзтайгаа онлайнаар харилцах
• Зөвхөн баталгаажуулсан найзуудад өөрийн мэдээллийг харж болохоор нийтийн сүлжээний тохиргоог тохируулах
• Олон нийтийн сүлжээнд өөрийн зураг болон сэтгэгдлийг нийтэд ил тавихгүй байх
• Олон нийтийн сүлжээгээр өөрийн утасны дугаар, и-мэйл хаяг болон гэрийн хаягаа өгөхдөө анхаарал сэрэмжтэй байх

Хамгийн чухал нь онлайн ертөнцөд өөрийгөө ХЭН Ч гэж хэлсэн бай энэ нь бодит орчинд тэс өөр хүн байх боломжтой юм шүү!!!


ЦЕГ-ИЙН ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБА

Хуваалцах